Sunday, June 17, 2012
Үзэгний чинь сүнсийг
Өөртөө үүрд өмчлөх хүслээ
Үзэн ядмаар...гэвч...
Monday, May 28, 2012
Нисэгч /богино өгүүллэг/
“Ах аа, би жоохон амарчихаад дахиад нисч болох уу?” Амьхандаа цовоо сэргэлэн дуугаар, хоёр хөлтнүүдийн хэзээ ч сонсохгүй хэлээр хашгичих тэрээр хий хоосон агаар дээр өдөржин бүжиглэснийхээ дараа салхинд хандаж ийн хэлэв.

Monday, May 7, 2012
Пол Маккартни-Миний Валентин /орчуулга/
Энэ дуугаар их аргадуулдаг болоод байгаа юм.
Миний Валентин
Бороо орсон бол яана?Тэгсэн ч хамаагүй л дээ
Тэр эмэгтэй надад хэзээ нэг өдөр
Tээр дээрээс нар тусна гэж хэлсэн
Түүний зөв байсан
Хайртын минь зөв байсан
Mиний Валентин
Tuesday, March 27, 2012
Saturday, February 11, 2012
Хайр чинь хаан билээ...
Хайр чинь хаан билээ...
Зүрхээр минь титэм хийсэн
Хайр чинь хаан билээ
Зөрөхийн аргагүйсэн
Үнсэлт чинь бэлзэг билээ
Өөрийг минь ороосон
Үнэн сэтгэлийг минь бөгжөлсөн
Үнсэлт чинь бэлзэг билээ
Зүрхээр минь титэм хийсэн
Хайр чинь хаан билээ
Зөрөхийн аргагүйсэн
Үнсэлт чинь бэлзэг билээ
Өөрийг минь ороосон
Үнэн сэтгэлийг минь бөгжөлсөн
Үнсэлт чинь бэлзэг билээ
Tuesday, January 24, 2012
Sunday, January 1, 2012
,,,

Зүрхэндээ
Нулимсаа сүвлээд
Зөвхөн чамд сонсогдох аяны
Ноот бүрийг хэлхлээ
Тэгээд энэ хэлхээгээ гартаа өлгөж
Тэнгэр лүү сарвайгаад
Гэрийн чинь гадаа очих сарны
Гэзгэнд нь зүүж өгөөд явууллаа
Өөрийг минь бодож нойргүй хонох вий гээд
Өөрийнхөө нэг хэлтэрхийг ингээд дуу болгочихлоо
Үүдэнд чинь очоод
Чамайг минь бүүвэлэг дээ
Сайхан нойрсоорой
Саяхан минийх байсан гайхамшиг минь /2011. 12. 30/
Тэнгэрээс унах цасны ширхэг болгонд хувилаад,
Дэлгэсэн гарын чинь алган дээр дахин дахин хайлахсан
Тэврэх бүртээ л надад
Дэлхийг бэлэглэдэг чиний
Дэргэд чинь эрхэлж суухдаа
Диваажинг тэнд гэж итгэхсэн...2011,12,15
Subscribe to:
Posts (Atom)

