Үсийг минь ширхэглэн имэрч
Үнэрийг минь хэсэгчлэн хулгайлдаг байсан
Салхи байсныг чинь мэдсэнгүй
Санаанд оромгүй атлаа санаанд орж
Санагдмааргүй атлаа санагдаад байдаг байсан...
Салхи байсныг чинь мэдсэнгүй
Зүүд шиг хоосон, энэ ертөнцийнх биш чамайг
Зүсээ арав хувилгахад чинь огт гайхаагүй ч
Зөрөөд өнгөрөх чинь л үнсэлт адил намайг сульдаадагт
Зүгийг чинь дагаж би зөндөө хийссээн
Салхи байсныг чинь мэдээгүй
Үхэл мэт амьдрал
Үнэн мэт худал минь...
Аюул дүүрэн тайтгарал
Алдаа бас оноо минь
Арай л хожимдож, бас
Арай л эртдэж ирсэн амраг минь
Анхны бороо минь...
Ахиж бичигдэхгүй хамгийн төгс шүлэг минь
Ганцхан чамд л зохидог
Тэр их эрх чөлөөний
Гараас нь зуурч үзэх гэж
Дэндүү их хичээлээ
Салхи байсныг чинь мэдээгүй юм аа, уучил
Салхи байсныг чинь л...
2011,09,27
Үнэхээр сайхан шүлэг болжээ...
ReplyDeleteСайхан шүлэг юмаа.
ReplyDeleteГаднаа салхи мэт харагдах ч дотроо уул мэт ханагар хад мэт бат
ReplyDelete