Tuesday, January 24, 2012

Бид хоёр зүрхээ солилцоод...


Бид хоёр зүрхээ солилцоод
Бие биенийхээ халаасанд хийж өгсөн юм

Хүрэмний минь халаасанд одоо түүний зүрх
Хөдөлж ч чадахгүй чичирч явдаг
Хуруугаараа намайг нэг шүргэмэгц л
Хурдан хурдан лугшиж эхэлдэг
Хаяад явсан ч алга болдоггүй
Халаасаа тэмтрэхэд байж л байдаг
Гайхмаар үнэнч түүний зүрх
Ганцхан надаар цохилдог юм шиг...

Хүрэмнийх нь халаасанд одоо миний зүрх
Хүрэхэд түлмээр шатаж яваа
Урвагч зүрх минь түүний гарыг
Улаан өнгөөрөө будаж байгаа
Өөр хүрмэнд харъяатай болох гээд
Өдөр бүр зугтах гэж оролдоо
Харлаж эхэлсэн миний зүрх
Хайртай гэдгээ мартаа юм шиг...

Бид хоёр зүрхээ солилцоод
Бие биенийхээ халаасанд хийж өгсөн юм

No comments:

Post a Comment

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.