Тэгэхэд миний амьдралд өвөл болж байсан-харин надтай учирсан эрчүүд
цорын ганц “зун”-ууд минь байлаа. Шөнө бүр би тэдэнтэй цуг бүжиглэж,
инээлдэж, уйлалдаж байгаагаар төсөөлөн нойрсдог байлаа. Ертөнцийг нээх
төгсгөлгүй аялалд гурван жилийн турш явахад минь тэд л намайг хамгаалж
байсан. Тэр үед л би жинхэнээсээ жаргалтай байсансан...