Saturday, May 7, 2011

Цав цагаан бошинзтой...

Цав цагаан бошинзтой
Царайлаг охид-Цас
Гартаа бүгд жижигхэн хонх атгачихжээ
Газарт инээлдсээр буухад нь
Жингэнээд л, жингэнээд л
Гоо үзэсгэлэнг нь юу ч эс гүйцэх
Хонгор охид минь
Хацар нүүрийг тэврэн буулдах
Харанхуйн гүнж нар минь
Зовхины минь дор бууж
Нулимстай минь жаал ярилцаач
Тэдэнд минь та нар байхгүй болохоор
Тэсэхгүй, бүгд чичрээд байна
Хамаг гомдлыг минь
Хатамжилж нуугаад гарсан
Сэтгэлийн минь нүцгэн
бас ганцаардмал охидод
Хань болооч
Харанхуйн гүнж нар минь
Тэдэнд та нарынх шиг хөвсгөр бошинз байхгүй
Даарч байгаа, өвөртлөөрэй
Тэдэнд та нарынх шиг жингэнэдэг хонх байхгүй
Айж байгаа, ая тоглож өгөөрэй
Харин нулимсан охидод минь далавч л бий
ХАЙР гэж түүнийг нь нэрлэдэг гэсэн
Нялххан дуслуудын нисч очдог газар
НАР шиг шар өнгөтэй бас туяардаг гэсэн
Надад тэгж хэлсэн
Та нарыг ч бас дагуулаад
Хамгийн тунгалаг ертөнц рүүгээ
Хамт очъё гээд гараа сунгах байх
Харанхуйн гүнж нар минь
Хамт очоорой
Хамгийн өрөвдөм охидод минь
Хань болоорой
2011 оны 5 дугаар сар 7

/2011.05.05-ны үдэш надад цас бөөрөнхийлөхийг зааж өгөөд, хамт цасан хүн хийлцсэн танихгүй залууд зориуллаа./

1 comment:

  1. tsasnaas ihiig guijee kk argagui biz dee tsas yawahaasaa umnu chamaig ih guisan tegeed suuliin udaa bish gedgee batalj dahin neg irehed ni chi tuniig guijee kk yamartai ch anhni boroo suuliin tsasnii shuleg tanihgui zaluud bish nadad zoriulagdsan bolohoor bi ternii hajuud mun ch dodigor zogsoj baigaa shu kkk ingeheer bi hen be? kk onisogo ntr kk

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.