Чамайг надад
Шүлгээ уншиж өгөөд
Шүлсээ хаях хоорондуур
Зүрхэндээ би
Шөнөтэй ханьсаж хөтлөлцөөд
Шүүдэр цуглуулж амждаг
Чи мэдэхгүй
Чамайг надад
Тамхи татангаа
Тэр хүүхнийг магтах хоорондуур
Зүрхэндээ би
Кофе уунгаа
Тэр хүүхэнтэй чамайг муулж суудаг
Чи мэдэхгүй
Чамайг надад
Ирээдүйгээ тааж мэдэхгүй гэж хэлээд
Санаа алдах хоорондуур
Зүрхэндээ би
Инээмсэглэнгээ
Бид хоёрын хүүхдийг хөхүүлж суудаг
Чи мэдэхгүй
Чамайг надад
Хайртай гэж хэлээд
Аажуухан дөхөх хоорондуур
Зүрхэндээ би
Энгэрийнхээ сүүлийн товчийг
Яаруухан мулталж зогсдог
Чи мэдэхгүй
2011,05,05
/Эмэгтэй хүний дотор хэзээ бороо орж, хэзээ нь цасаар шуурч, хэзэд нь нар гарч солонго татдагийг эрэгтэй хүн бүрэн мэдэж чадахгүй байсаар дуусдаг. Миний л бодол./
Миний анзаарахгүй бүхнийг хэн нэгэн анзаарна
ReplyDeleteХэн нэгний анзаарахгүйг би анзаарна
мхм :)
ReplyDeleteЭрэгтэй хүний дотор хэзээ бороо орж, хэзээ нь цасаар шуурч, хэзэд нь нар гарч солонго татдагийг эрэгтэй хүн бүрэн мэдэж чадахгүй байсаар дуусдаг.
ReplyDeleteалдас боллоо :p
ReplyDeleteyu helehee medehgui baina... tusuululduu bol bi namaig ul tanih shakiratai hereldeed uurandaa JE LO toi uyrhej chadna ... iim zuiliig horomhon zuur bodoj chadna. hun bolgon iim bj chadahgui ch ene shulgiig bichsen hun bas bi iim baij chadna gedegtee l itgej baina... Enkhdalai-s neeree gadaa minii goy baina shu dahij mud iim baihgui uchraas dahiad neg tsonhooroo haraarai kkk
ReplyDelete