Wednesday, May 4, 2011

Чи мэдэхгүй

Чамайг надад
Шүлгээ уншиж өгөөд
Шүлсээ хаях хоорондуур
Зүрхэндээ би
Шөнөтэй ханьсаж хөтлөлцөөд
Шүүдэр цуглуулж амждаг
Чи мэдэхгүй

Чамайг надад
Тамхи татангаа
Тэр хүүхнийг магтах хоорондуур
Зүрхэндээ би
Кофе уунгаа
Тэр хүүхэнтэй чамайг муулж суудаг
Чи мэдэхгүй

Чамайг надад
Ирээдүйгээ тааж мэдэхгүй гэж хэлээд
Санаа алдах хоорондуур
Зүрхэндээ би
Инээмсэглэнгээ
Бид хоёрын хүүхдийг хөхүүлж суудаг
Чи мэдэхгүй

Чамайг надад
Хайртай гэж хэлээд
Аажуухан дөхөх хоорондуур
Зүрхэндээ би
Энгэрийнхээ сүүлийн товчийг
Яаруухан мулталж зогсдог
Чи мэдэхгүй
2011,05,05

/Эмэгтэй хүний дотор хэзээ бороо орж, хэзээ нь цасаар шуурч, хэзэд нь нар гарч солонго татдагийг эрэгтэй хүн бүрэн мэдэж чадахгүй байсаар дуусдаг. Миний л бодол./

5 comments:

  1. Миний анзаарахгүй бүхнийг хэн нэгэн анзаарна
    Хэн нэгний анзаарахгүйг би анзаарна

    ReplyDelete
  2. Эрэгтэй хүний дотор хэзээ бороо орж, хэзээ нь цасаар шуурч, хэзэд нь нар гарч солонго татдагийг эрэгтэй хүн бүрэн мэдэж чадахгүй байсаар дуусдаг.

    ReplyDelete
  3. yu helehee medehgui baina... tusuululduu bol bi namaig ul tanih shakiratai hereldeed uurandaa JE LO toi uyrhej chadna ... iim zuiliig horomhon zuur bodoj chadna. hun bolgon iim bj chadahgui ch ene shulgiig bichsen hun bas bi iim baij chadna gedegtee l itgej baina... Enkhdalai-s neeree gadaa minii goy baina shu dahij mud iim baihgui uchraas dahiad neg tsonhooroo haraarai kkk

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.