Saturday, August 27, 2011

Камертон-Мод үүл хоёр

Нулимсаа даахгүй уйлсан үүл
Нууцхан шаналан хөвөн явахдаа
Салхинд гандсан модыг хараад
Санаа алдан өрөвдөн зогсчээ
Сар жилийн уртад ганцаардан хатжээ

Мод чи яагаад ганцаардсан юм бэ?
Үүл чи юунд түүнийг түүнийг өрөвдсөн юм бэ?
Тэнгэр газрын завсар салхи та 2-г
Тэврэлдэн уулзуулахыг хүсэж байна
Сэрүүн тэр нулимсанд
Хөөрхий мод сэргэн сэргэн амилана

Нулимас нь түүнд амьдрал хайралжээ

Хайраа өгсөн цагаан үүл
Манан болон газарт буугаад
Олон жил шаналсан модыг тэврэхэд
Орь залуухан үзэсгэлэнтэй болжээ
Одод тэнгэр харан биширчээ

Тэр 2-н хайрыг

Үүл чи түүний юунд дурласан юм бэ?
Үүл чи яагаад ийм ариухан юм бэ?
Газар тэнгэр гэдэг холын хол байхад
Ганцхан чи модонд дуралсан байна
Мод харин улам ихийг мөрөөдөөд
Одод тэнгэрт мод харин дурласан байна

Мод чи яагаад түүнийг орхино вэ?
Мод чи яагаад дээшээ тэмүүлнэ вэ?
Бүхнээ чамд зориулсан үүл байхад
Бүр холыг хүсэн чи ургах юм
Гомдож цөхрөн нулимсаа унагсаар
Хоосон агаарт үүл саринан саринан замхарчээ



/Нулимс гараад л байдаг юм энэ дууг сонсохоор./

No comments:

Post a Comment

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.