Sunday, August 28, 2011
Сая сая жилээр...
Сая сая жилээр
Сарниж алга боллоо гэж
Би чамд хэлсэн
Санана даа гэж чи даанч хэлээгүй
Хамаг гэрлүүдээ биенээсээ түүж
Чамд бэлэглээд, өөрөө
Харанхуйгаас илүү харанхуй болоод
Сүүлийн удаа чам дээр очсоон
Хайртай гэж чи даанч хэлээгүй
Тэгсэн ч би
Титмээ хаяад
Тэгээд бас далавчаа тайраад
Тэр үүрдийн амьралыг орхиод
Тэнгэрээс бууж чам дээр ирсэндээ
Одоо ч харамсаагүй
2011 8 28
Subscribe to:
Post Comments (Atom)
Гоё юмаа..... Юу ч гэмээр юм б дээ хэхэ... Уншихад их сайхан сэтгэгдэл төрж байна шүү
ReplyDeleteuuchlaarai, saihan moruudiin chine hesgees FB deeree share l chlee, neriig chine durdsan
ReplyDelete