Thursday, May 12, 2011

Чамд дурласан өдөр


Чамд дурласан тэр өдөр
Хайр гэдэг үгийг
Хаана ч хамаагүй биччихээд
Хараад л зогсоод баймаар
Хачин өдөр байсан

Чамд дурласан тэр өдөр
Хөнгөмсөг зантай даашинзнуудаа тойруулж суулгаад
Хөмсөг, чих, хоолой гурвын чинь тухай
Хүүхнүүдийн яриа өрнүүлмээр
Хачин өдөр байсан

Чамд дурласан тэр өдөр
Борооны дуслуудаас
Бундан хэлбэртэйг хайж өдрийг бармаар
Биенээсээ ууршиж гараад
Чамд мэдэгдэлгүй араас чинь тэвэрмээр
Бүх юм жингүйдсэн
Хачнаас хачин өдөр байсан
Бүтэн өдөржин би газар дээр гишгээгүй

Чамд дурласан тэр өдөр
Салхины хэлийг гэнэт л ойлгодог болчихсон
Санаа алдахад минь цээжнээс
Саарал тагтаа дэрхийтэл нисдгийг анзаардаг болсон
Огт арьсгүй юм шиг л эмзэг болсон
Орчлон бүхэлдээ зөөлхөн санагдаж
Орчлонг гараараа илж үзэх хүсэл төрсөн
Хачин өдөр байсан

Чамд дурласан тэр өдөр
Хүүхэд настайгаа эргэж уулзаад
Хөтлөлцөөд хаа нэг тийшээ гүйсэн
Хөх өнгийн сэтгэл дээрээ нэмж шав шар будаг асгасан
Хөндий цээж ямархан нэгээр
Хөндүүрлэхэд нь баярладаг болсон
Хачин өдөр байсан

Хагарсан нүд
Хайлсан бодлынхоо гүнд
Мэдээ алдсан
Алдатлаа түргэссэн
Амьсгалтай
Хачин өдөр байсан

Тэр хачин өдрөөс эхэлж би өөрийгөө
Амьд гэдгийг мэдэрдэг болсон...

2011.05.11

/Чиний сэтгэлийн цусыг голын ус гэж бодоод дотор нь чулуу шидвэл.../

5 comments:

  1. durlalaa gej, buteegui durlal shig aimaar yum bdag bolu, durlachihaar buh yum uur bolchih yumda. shan shuleg bna,

    ReplyDelete
  2. дурласан үед хүний таван мэдрэхүй өмнөхөөсөө өөрөөр ажиллаад эхэлчихдэг юм шиг байна лээ :p

    ReplyDelete
  3. anh bi durlaad aaw eejihee ugiig sonsoho baisan. tegeed terendee hir haldaadaggui bailaa.. harah tusam huurhun bolood ch baih shig. salsnii daraa aaw eej 2 iiho zow baisniig uhaarsan. kkk magadgui bi olon durlasan ... neg ni l butej baisan sanagdana.dursamj sedreesen shuleg boljee... yag l chinii bichsen shig l baisan daa kkk

    ReplyDelete
  4. хэхэ таны дурсамжийн зурагт хальсийг сэргээж харуулсандаа баярлаж байна :)

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.