Sunday, May 22, 2011

Нар жаргаж байна


Нар жаргаж байна
Над руу сая харсан муурны нүдтэй адилхан юм
Шар бас дундуураа зураастай
Тэр зураас магадгүй хүйс нь байх

Нар жаргаж байна
Найман давхраас үсэрчихвэл өвдөх болов уу?
...Үгүй дээ, бүү шанал
Өөр хаа нэгтээ тэр мандаж л байгаа

Нар жаргаж байна
Олон олон гарууд нь нэг урт, нэг богино болчих юм
Одоо нэг хоёр гурав...тэгээд л
Од, сар...нисч сурахад хамгийн тохиромжтой үе

Нар жаргаж байна
Гэрлээ залгилсан хорвоогийн
Гэдэс нь түлэгдчихвий
Ховдогийн төлөө ч зовних миний өрөвч зүрх

Нар жаргаж байна...

/Оюутны хотхоны гүүрэн дээр зогсоод нар жаргахыг харж зогсоход хаанаас ч юм элч шиг хүрч ирээд надтай ханьтай харж зогссон эрээн мууранд...Тэгэхэд чихэвчний хөгжмөнд Никитон/

4 comments:

  1. Ээ л дээ, битгий жаргаа л даа. Нарыг мандаа л даа. /хаха/ Яахав нэг өдөр жаргана. Харин маргааш дахиад л мандана. Асуумаар зүйл байна:
    Тэр муур тийм уйтгартай = нар жаргачихаар нүдтэй байсан уу?

    ReplyDelete
  2. уйтгартай биш. харин нэг тм ямар нэг юманд хоргодоод байгаа юм шиг гүн хирнээ цоргисон нүд байсан...

    ReplyDelete
  3. Сайн уу?
    Тэгэхээр нарыг битгий жаргаасай, үргэлж тэнгэрт байгаасай гэсэн үг үү? Муур юманд хорогдоод гэхээр чи өөрөө ямар нэгэн юманд хорогдоод байгаа юм шиг санагдаж байна. Нар жаргалаа.. Чиний blog theme шиг тийм л шөнө эхэлнэ. Үүнийг оруулж өгөхийн бол гоё утга гарч ирнэ гэж бодож байна.
    Баттүвшин

    ReplyDelete
  4. kkk tuhain uydee l tursun setgegdel shu dee kkk setgegdel bolgonoo dandaa l tsaasan deer uldej baigaarai. enhuush ah ni bnaaaaaaaa kk

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.