Saturday, May 28, 2011

Итгэл...

Үнэртэй чинь цуг
Өглөө сэрнэ
Үнэртэй чинь цуг
Өглөөний цайгаа ууна
Үнэртэй чинь цуг
Өдөржин алхчихаад
Үнэртэй чинь би
Үнсэлцээд сална
Үнэр чинь гэвч
Салж өгөхгүй дагана
Үнэрийг чинь ер
Үзээгүй мэт царайлна
Үнэр чинь тэгмэгц
Энгэр цээжийг үлээж
Өөрийг чинь дахиад
Үлэмж их санагдуулна...
Үнэрийг чинь тэгээд
Өрөөндөө оруулна
Үнэрийг чинь ахиад л
Өвөртөө уринам
Маргааш гэхэд
Мартаж чадна гэж итгээд
Үнэртэй чинь цуг
Өглөө сэрнэм...
2011,05,28

/Үнэр чинь Өд минь юм даа.../

7 comments:

  1. unshlaa. oilgolo medlee mederlee... uneheer hen negen hairtai hunii uner engert mini shingeestei baih saihan baidag shuu. huuchin ungursun goy muuhai olon l dursamjiig mini sedreelee kkk bichilt ugaasaa chinii styliin bichilt shuu dee medremj bol dajgui boljee... kk dalai ah ni kkk

    ReplyDelete
  2. хэхэ хэтэрхий их шингэцэн болохоор өөрөөсөө салгах гээд ч чадахгүй юм өө:)

    ReplyDelete
  3. bi bas salgah umsoon

    ReplyDelete
  4. Их л хурц үнэртэй хүү байж дээ хэхэ

    ReplyDelete
  5. :p хурц хурц...хэдэн жил салсангүй :)

    ReplyDelete
  6. sn bnau azzaya egchee tanii shulgiig dahiad l unshaad l suuj bna....yer ni dandaa goy goy shuleg bichih yumaa setgel tatmaar tand amjilt

    ReplyDelete
  7. их баярлалаа чамд ч бас амжилт хүсье! :)

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.