Thursday, May 12, 2011

Хэн нэгэн нь...


Зүрхэн дотор минь нэг
Гэрээсээ төөрсөн жаахан охин
Гудамжны модон сандлан дээр суугаад
Хуруугаараа оролдож байна
Хэн нэгэн түүнийг гэрт нь хүргэж өгөөсэй

Зүрхэн дотор минь нэг
Нүдээ аниастай төрсөн
Нүцгэн хүүхэд
Хорвоог хар л өнгөтэй юм байна гэж итгээд түүнтэй
Эвлэрч эхэлж байна
Хэн нэгэн түүний сормууснаас нь өргөөсэй

Хэн нэгэн нь харин
Хэн ч биш чи л байгаасай...

2011,05,12

7 comments:

  1. сонин сэтгэхүй шүү

    ReplyDelete
  2. Зүрхэн дотор минь нэг
    Нүдээ аниастай төрсөн
    Нүцгэн хүүхэд
    Хорвоог хар л өнгөтэй юм байна гэж итгээд түүнтэй
    Эвлэрч эхэлж байна
    Хэн нэгэн түүний сормууснаас нь өргөөсэй


    ene heseg bur ih taalagdlaa

    ReplyDelete
  3. yamr neg medremj toruulj chadsan bol bayrlaj bna aa :)

    ReplyDelete
  4. neeree l 2 dahi mor ni goy yum bnaa.....gaihaltai shuu ta ch mundag yumaa azaa egchee

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.