Saturday, May 21, 2011

Яагаад...

Яагаад шөнө гэдэг үг тайвшрал гэдэг үг хоёр адилхан сонсогддогийг
Яагаад сараана цэцэгний үхэл хүртэл үзэсгэлэнтэй харагддагийг
Яагаад асаасан шүдэнз удаанаар ёолох нь зүрх түлдгийг
Яагаад нисэж сурсан шувуу бүр эрх чөлөөний тухай боддогийг
Яагаад...
Яагаад нисэж сурсан шувуу бүр чамтай
Яг ижилхэн санагддагийг л...

/Дэндүү их дэндүү их дэндүү их...савнаасаа хальж асгарсан хальсаа цоолсон, урсан их эрх чөлөө.../

6 comments:

  1. Хүүхэд байхдаа энэ үгэнд их олон хариулдаг байлаа. Одоо ч асуухаас айдаг болж дээ.

    ReplyDelete
  2. хэхэ хааяа бүх юмны учрыг мэдээгүй байсан нь хамаагүй дээр бх юм да :)

    ReplyDelete
  3. Шөнө хүмүүс унтдаг учраас тайвшрал гэдэг үгтэй адилхан байдаг юм өө, гэхдээ яагаад зарим хүмүүс шөнө гэдэг үгийг шоу гэж ойлгодог юм болоо?
    Цэцэг үхэх юу нь гоё байна аа? хаха хөөрхий тэр цэцэг..
    Шувуу угаасаа тасарчихсан амьтан ш д, тэр нь шиг нисдэг бол...

    ReplyDelete
  4. хэхэхэ үхэл нь үзэсгэлэнтэй л байсымдаа яахын аргагүй...толгой гудайхгүй үхэж байсан.

    ReplyDelete
  5. Тийм үзэсгэлэнтэй үхэл байдаг бол надад харуулаач...
    Магад цэцэг цаашид үрээ үлдээгээд хэсэг хугацаа өнгөрсөн, болсон учраас л үхсэн /байгалийн хуулиар/, дахиад л хугацаан болохоор илүү өргөн хүрээг хамарч ургах юм болов уу?

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.