Tuesday, July 12, 2011

Мэдрэмж-1


Төв биеэс минь
Дөрвөн зүг тархсан
Галт утаснууд цогшихдоо
Гарын минь хуруудыг далавчлуулж
Үсийг минь хүртэл
Өд сөд болгочиход нь
Дэвээд л...
Дэвмэгцээ би
Тэнгэрийн хамгийн
Дээд давхарт нь гараад
Тэндээсээ буухыг хүсэхгүй
(Яагаад гэвэл тэнд бүх юм
Яв ягаан өнгөтэй
Яг л мансууралд минь тохирсон
Янаглангуй үнэртэй)
Тэгээд
Өөрөө өөрийнхөө дотор
Өөд уруугаа шунгаж
Оюун санаан дотроо чөлөөт нислэг үйлдэж
Огторгуйг эвхэж нэг, дэлгэж нэг харахад
Судасны минь лугшилт тодрон тодорсоор
Чангаран чангарсаар
Час хийтэл цээжинд
Хагарчих шиг болоход
Хамаг бие тэр чигтээ үерлэх
Хамгийн хүчтэй мэдрэмжнээс
Хагацаж чадахгүй болохдоо
Гараа атган атган тавьсаар
Газарт би буухад
Дэргэд минь цуцангуй хэвтэх
Тэр эрээс
Диваажингийн ягаан үнэр
Салаагүй хэвээр...
2011,07,13


/Түлхэлцэл таталцал хоёрыг
Түр зуур өөр дээрээ мэдрээд лллллллллллллллл/

3 comments:

  1. сайхан шүлэг байна. Шүлэг болгон чинь өөр нэгэн газраас танихгүй хүн ирж мэнд асууж байгаа юм шиг сонихон байдаг шүү.

    ReplyDelete
  2. Buh yurtuntsiin tataltsaliin huuli aa gej...

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.