Friday, July 1, 2011

...хойш


Амьсгалах чинь ч
Аялгуу юм гэдгийг мэдсэнээсээ хойш
Ахин дахин санаа алдахыг чинь л анирдаж
Амандаа гунигаа хүлхэж алхах минь сайхан санагдах болсонсон
Өндөгнөөс чинь атгаад
Өлмий дээрээ эргэхдээ
Өөрийгөө бүжигчин гэж төсөөлсөн тэр үдшээр
Дүүрэн нүдтэй гудамжинд
Ханатлаа үнсэлцсэнээсээ хойш
Хайрлаж явсан эмэгтэйчүүдийг чинь ч
Дотроо хайрладаг болсонсон
Захыг чинь босгож мөрийг чинь гөвж өгснөөсөө хойш
Зангиаг чинь засах гэргийг чинь болохыг хүссэнсэн
Зам дээр дуслаж хэвтсэн зүрхийг минь авч
Өвөртөө хийгээд алхаснаас чинь хойш
Өнө мөнх би тэнд л цохилох ёстой гэдгээ мэдээд
Үргэлжид жаргалтай явдаг болсонсон...
2011,05,31

/Чиний өвөр их дулаахан шүү...тэнд би пиджакны чинь үнэрийг өөртөө шингээгээд цохилсоор л яваа/

No comments:

Post a Comment

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.