Friday, June 24, 2011
Хэн нэгэн шиг...
Хэн нэгний гар шиг салхинд
Хормойгоо сөхүүлэх
Хэн нэгний инээд шиг цасанд
Хоёр нүдээ сондорлуулах
Хэн нэгний нүднүүд шиг бороонд
Ширтүүлэн ширтүүлэх
Хэн нэгний уруул шиг үнэрт
Шимүүлэн озуулах
Хэн нэгний зүрх шиг навчийг
Өрөвдөн зогсохуйд
Хэн нэгний хуруу шиг өвс
Өөдөөс чичлэх
.......................
.......................
Амьтай бүхний дунд ганцаараа
Амьгүй л яваа шиг санагдах
Хэзээ ч билээ эдний л дунд
ХЭН НЭГЭН байсан минь бодогдох
2011,06,22
Subscribe to:
Post Comments (Atom)
хэзээ ч л чи хэн нэгэн байх ёстой. Байсаар ч ирсэн. Байх ч болно. Өөрийгөө хэн гэдгийг мэдэр...
ReplyDeleteэнэ олон амьтай оршихуйнуудын дэргэд ганцаараа хүчгүй юм шиг санагдах үе байх юм :)
ReplyDeleteзүгээр л тэгж санагдаж байгаан. Чи хамгийн хүчтэй нь...
ReplyDeleteTuvshee ysn saihan ug xelee vee xvch tenhee gdg setgel dotor l baidag baih
ReplyDelete