Friday, June 24, 2011

2011.06.21


Энэ их усан борооноор
Эгэм дээрээ хүйтэн ус тогттол
Их удаан алхахсан

Энэ их усан борооноор
Энгэр дэх захианы бичиг нороод арилтал
Их удаан алхахсан

Энэ их усан борооноор
Эртнээс дагасан ичимхий залууг шүхэр бариад иртэл
Их удаан алхахсан

Энэ их усан борооноор
Энд байгаа бүхнийг урсаад урсаад л дуустал нь
Их удаан алхахсан

Энэ их усан борооноор
эргээд өөрөө бороо болон болтлоо
Их удаан алхах юмсан...

***

Усан дунд ганц цус дусаасан шиг
Улаан цувтай бүсгүй бороо нэвтлэн алханам
Цувных нь доороос цухуйх
Дун шилбийг дагаж
Дусал усны гүйх чимээнд
Орчлон дуугаа хураанам
Уруулын будаг нь урсаад
Хацрыг нь шунхдчихжээ
Уран зураг шиг ийм гоо сайханд
Хавар хүртэл мэхийнэм...

No comments:

Post a Comment

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.