Sunday, July 3, 2011

Өөрийн чинь үлдээсэн бүхэнд...


Цээжийг минь дэлгээд хар л даа
Энд таны зүүж өгсөн од байна
Ингээд гялалзаад л байдаг юм
Ийм тод гэрэл гэж байх уу?

Нүдийг минь чагнаад үз л дээ
Нүцгэн гуниг ийм аялгуутай байдаг юм
Надад зориулж зохиосон хөгжимний чинь
Ноот бүр нь нүдэнд минь хөвсөөр байдаг юм

Үсийг минь та илж байна гэж зүүдлээд би сэрчихдэг
Өглөө бүр...
Үүрд тэр зүүдэндээ
Өөрийгөө цоожилчихмоор санагддаг

Шууданч салхинд үнэрийг тань
Хулгайлаад авчрахыг би нууцаар захисан юм
Хуурч явсан ганцхан үнэн минь тэр ээ
Нулимас минь хүртэл таны нулимсанд үнэнч явсан

Уртаас урт таны үлдээсэн өдрүүдийн
Үүдэнд нь ирчихээд би уруулаа жимийж
Чихээ наагаад суучихдаг...
Үг ч дуугарч болохгүй ээ, тэдэнд саад болчихно
Үүн дотор та бид хоёр ид жаргалтай сууж байгаа.

Үлдээсэн од, хөгжим, дурсамж гуравт чинь
Өчигдөрхөн намайг ор тас мартсанд чинь
Өөр эмэгтэйг өмнөх шигээ хайрлаж чадсанд чинь
Үнэндээ яасан их баярладаг гээч..

Өөрийн чинь гэсэн бүхэнд...


/Тэр хөгжим зохиодог...Надад зориулж нэг сайхан аялгуу зохиож өгч байсан юм. Одоо түүний гар өөр эмэгтэйд зориулж хөгжимддөг болсон. Гэлээ ч зүрхэн дээр минь түүний гар одоо хүртэл төгөлдөр хуурдсаар л байгаа байх...Гэхдээ зөвхөн дурсах л эрхтэй, дурсах л ёстой/

6 comments:

  1. goyo shuleg bna

    ReplyDelete
  2. yagaad iim ih gunigtai bgambede, uneniig helehed hedii chinee ih shanalna tugii chinee sain shuleg bichdeg bhda,

    ReplyDelete
  3. Ah ni Ehdalai baina... er ni bol dajgui ee... nairagch hun bol bayrluulj, uiluulj, gunigluulj chaddag baih yostoi uchraas ene l baihad hangalttai shuu dee ... oor yu ch bish. bayarlala. setgelruu negen zuiliig shideh shig l bolloo... amjilt ahin doo

    ReplyDelete
  4. жинхэн шүлэг байна

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.