Monday, August 1, 2011

Оройтсон сар нэг ил гарч, нэг далд орно...


Оройтсон сар нэг ил гарч, нэг далд орно
Ойртсон хөлийн чимээ сонсогдон, ус авсаар эргэх бүсгүйн
Орь залуухан цогцос харанхуйн дунд сүүтэгнэн дөхнө
Одод хувинтай усанд нь уралдан бууж, жараахай шиг сэлнэ
Орчлон хорвоо бүрэнхийн дунд хөлөг онгоц дайвалзах шиг
Очиж хувинтай усыг авах зуур гарыг нь атгахад бүлээн
Ондоон гаригийн хүн шиг бишүүрхэн мэндлэх бүсгүйн гарт
Одоо хувь заяа минь цэцэг шиг атгаастай байна... /О.Дашбалбар/

3 comments:

  1. Ондоон гаригийн хүн шиг бишүүрхэн мэндлэх бүсгүйн гарт
    Одоо хувь заяа минь цэцэг шиг атгаастай байна...

    ReplyDelete
  2. Одод хувинтай усанд нь уралдан бууж, жараахай шиг сэлнэ ямар го го юм вэ

    ReplyDelete
  3. хэхэ мөр болгон нь сэтгэл гэгэлзүүлсэн шүлэг шүү анх уншаад л дэрээ тэвэрч удаан хэвтсэн

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.