Wednesday, August 24, 2011

...


Ганц хөл дээрээ өдөржин эргэсэн бүжигчин шиг
Газрыг онож гишгэж чадахаа болив, би
Хундаган дотроо гал дүүргэж уусаар
Хуурайшсан сэтгэлээ түймэрдэж орхив, би
Хэн нэгний чулуу шиг хүйтэн гарыг
Хэнхдэг цээжин дээрээ удаан тавихсан!
Хэсэг хэсгээрээ өмөрч унасан дүрэлзэнгэ зүрхийг минь
Хэтэрхий цэвдэг гар л номхруулж чадахсан!
Час халуун галыг тэвэрч зүрхлэх
Цас шиг тэр хүмүүн хаана явна вэ?
Өврөө шатааж алхдаг намайг дарж чадвал чинь
Үүрд зөвхөн чиний энгэрт асаж амьдрахад би бэлэн!

/Шүлгэнд нэр өгөх, хүнд бэлэглэж байгаа номон дээрээ үг бичих хоёр яагаад ийм хэцүү байдаг байна аа/

3 comments:

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.