Friday, April 5, 2013

Эделвайсын тэмдэглэл

"Цагаан уул" л намайг хавартай яг нүүр тулуулах юм даа. Ирчихсэн байсан мөртлөө намайг тойроод л гүйгээд байж шүү дээ, энэ хавар. Өлмий доор олон олноороо сөхөрч унах өвлийн цасдыг өрөвдөж гэлдэрсээр байгаад хаврынхаа царай зүсийг нь мартах шахсан байсан ч, намайг гараа бас нүдээ хаачуулахаа үл мэдтэл тулгамдуулдаг олон аашаар чинь л би чамайг гарцаагүй над дээр ирснийг таньлаа. Жил бүр энэ л үеэр хөөс шиг хөвсөлзөн хөвсөлзөн алхах хичнээн таатай.

 Надад зориулж босгосон дэндүү гоёмсог цамхагийн чинь хаалгыг нураагаад би Цагаан бас Уул шиг хүн рүү гүйгээд оччихлоо. Дуудахад нь татгалзаж чадаагүй юм аа, учир нь тэр дэндүү Цагаан бас дэндүү Уул шиг байсаан. Үлдээсэн үнэрээр минь чи намайг өөрийнхөө хөнжилөөс яваагүй л байна хэмээн эндүүрч л суугаа. Үнэнийг мэдээд хэрхэн урагдахыг чинь сонсч тэвчихгүй болохоороо өд төдий өчүүхэн дотортой би тэнгэр мэт уудам чамаасаа хийсээд явлаа. Тэнгэр мэт уудам чамаасаа, тэнгэр мэт том чамаасаа, бүх муу муухайг минь дээвэрлэсээр, нөмөрлөсөөр авч халхавчиндаа үүрд үлдэхийг ч зөвшөөрч мэдэх тийм агуу тэнгэр мэт чамаасаа сөд мэт хөнгөн би чинь алдуурлаа. "Чинь" гэдгийг магадгүй би одоо сүүлийн удаа хэрэглэх ёстой. Би "чинь" байхаа одооноос болино. Би зүгээр л Би болно. Уул мэдээж Тэнгэрийг гүйцэхгүй ээ. Гэхдээ Уулын нөмрийг дагаж хийсч үзмээр санагдсан юм. Уулын энгэрийг холбох солонго болж үзэх гэсэн юм. Уулын жимсгэнэ, уулын цэцэг болох гэсэн юм аа. Ганцхан хавар цэцэглээд хагдрах байсан ч хамаагүй дээ, үзэх л гэсэн юм...

 Солио өвчин маань ингээд л эхэлж байгаа нь энэ дээ.
Ийм 4 мөртэй хоцорлоо, өнөөдрөөс.

 Хундагатай дарс шиг сэтгэлийнхээ ирмэгээс
Хурууны тань ганцхан хээг олж үзээд дуусмаар байна
Алчуур шиг нимгэхэн ийм насныхаа зоргоор
Алганд тань ганцхан удаа дэрвэчихээд хийсмээр байна 2013.04.05

2 comments:

  1. Начин чамд зориулж шүлгээ уншихад чи үнэхээр гайхмаар ихэмсэг байсан шүү. Бүгд л чамайг харан чинтй өмнөөс догдолж сандарж байхад чи урагшаа суугаад тайван гэгчээр анхааралтай сонсдог. Энэ бүхэн надад үнэхээр сайхан санагдаж билээ. Аиьдралдаа харж бсан сайхан хальснуудын нэг ээ !!! Хөөрхөн охин минь аз заяагаа дэлгэрүүлээд бж дээ =)

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.