Sunday, July 10, 2011

Хараацай


Надад нэг хараацай бий
Нарийхан салаа сүүлтэй
Хар биш цагаан далавчтай
Хачин...
Хараацай бий
Харанхуй болмогц л
Цээжин дотор ирээд нойрсдог юм
Харин нартайд тэр
Хажуугаар минь зөрсөн
Бүх сайхан сэтгэлтнүүдэд
"Хайр" гэдэг үгийг шивнэх гээд
Бүтэн өдөржин завгүй явдаг
Тэгээд л
Дэргэдүүр минь өнгөрсөн хүн бүр
Тэгтлээ инээмсэглээд байдаг байх
Алтан хошуутай хараацай минь
Аз жаргал минь илүүдэхээрээ
Агаарт дэгдэж үүл болдгийг
Олж мэдчихээд
Тийм их аз жаргалыг хүмүүст
Тарааж өгнө гэхээс
Тэслэгүй дээшээ нисээд
Үүлийг хошуугаараа хайчилсан гэнэ
Уут шиг үүлний
Урагдсаг завсраар нь аз жаргал
Очир алмаз шиг л асгарсан гэсэн
Тэгээд л эндхийн хүмүүс дээр
Тав хоног
Тасралтгүй бороо орсон байх даа...

5 comments:

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.