Monday, April 25, 2011

Титаник

Тэнгэр тэгэхэд
Тэнгис шиг давалгаалаад л
Үүлс нь хөөсөрч байсан
Салхи тэгэхэд
Сарны сонат тоглоод л
Исгэрээ нь лимбэдэж байсан
Хадан хавцал нь
Хамаг завьнаас тухлаг байсан
Харц чинь тэгэхэд
Хайраас ч илүү тунгалаг байсан
Нүдээ ань гээд гарнаас шүргэх төдий атгасан
Нүдээ нээхдээ би орчлонгоос нэгмөсөн тасарсан
Далавчаа алдлахад сэтгэл тэр чигтээ жигүүрлээд
Дахиад ганцхан юмыг л тэсэн ядан хүлээсэн
Харин чи өнөөх л зангаараа
Хачин гижигтэй үг чихэнд шивнэчихээд
Титаникт минь намайг хаячихсан
Тэнгэр л гав ганцаараа
Тэнгис шиг давалгаалсаар үлдсэн

201.03.28
/Зайсангийн хадан хавцал.../

Т.Аззаяа

No comments:

Post a Comment

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.