Tuesday, April 26, 2011
Сар надад дурлачихаад...
Сар надад дурлачихаад
Шөнө бүр цонхон дээр ирж хонодог
Огторгуйгаас
Гэрлэн эгшгээрээ
Гитар тоглож намайг дуудаад
Гэрэвшихдээ улам тунгалагшдаг
Тэгэхэд нь би
Өөрөөс нь илүү тэргэл харцаа
Тас нууж тагтан дээрээ цухуйгаад
Өрөөсөн бугуйгаараа салхи ээрүүлдэж дүрсгүйтдэг
Гарны минь сонгодог хөдөлгөөнд
Гайхширч хоцорсон сар
Дахиад ганцхан харах гэсээр үүр цайлгадаг
Дараагийн шөнө бас л хүрээд ирдэг
Сар надад дурлачихаад...
2011.03.20
Т.Аззаяа
/Сар хүнд дурлаж яагаад болохгүй гэж?/
Subscribe to:
Post Comments (Atom)
tiimee yaagaad bolohguie gj.....sar ene shan durlaliinhaa tuluu oroi bur ireh bha harin @d@r ni taniig yu hiij bgaag haruulhiin tuld nar nziigaa yvuuldag bh heheheheh
ReplyDeleteGoy shuleg bna
ReplyDelete