
Уурласан нүднээс чинь
Ув улаан өнгө үнэртдэг
Уур хилэнгийн чинь тэр
Улаан өнгө жижигхэн зүрхийг минь
Урах гээд таталдуулж чангааснаа
Ууж орхидог, бүр
Залгилаад хов хоосон болгочихдог
Залгиулж зогсохдоо би
Загнуулсан жаахан охин шиг л
Уйлчих гээд
Уруул өмөлзөөд байдаг
Ухаан санаа
Үүл шиг л нүүгэлтээд
Би юу ч бодож чаддаггүй
Урдаас чинь л хараад
Урвах тухай санаархаж ч яваагүй
Урт цагаан гараа сунгадаг
Зөнгөөрөө л мэдрэхдээ
Зүээр чамд ганц л хүрчихвэл
Зөөлөрчихнө өө гэдгээ...
...Тэгээд жаахан л шүргэдэг
Тэнгэр минь...цус шиг улаан өнгө гэнэт цэлмэчихдэг
...гар дөнгөж шүргэхийн төдийд шүү дээ
гайхмаар юм аа, би ингэтлээ дурлах гэж
2011.04.17
Т.Аззаяа
/Хоосрол, тэнэг хүн шиг, бүр шал тэнэг хүн шиг хов хоосон юу ч байхгүй гагц хоосныг л мэдэрдэг...түүний хажуугаар хамгийн дүүрэн, цалгисан булгилсан, сагасан их дүүрнийг мэдэрдэг...түүнээс/
No comments:
Post a Comment
Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.