Уйлмаар, дотогшоогоо уйлмаар
Уйлаад сэтгэлээ угаамаар
Угаамаар байна...Цурхирмаар байна
Таньтай цуг нисмээр байна
Далавчаа яаж ургуулсныг чинь мэдмээр байна
Дуу алдмаар
Дотогшоогоо дуу алдан хашгиргмаар
Сэтгэлээ цуурайтуулмаар
Сэмэрмээр
Таныг уншиж дахин дахин
Сэмэрмээр...
2011.04.17 Л.Өлзийтөгсийн "Төсөөллийн өрөөнд" номыг уншиж дуусаад хаах мөч
/Л.Өлзийтөгс танаа. Илэрхийлж боломгүй их ариуслыг мэдрүүлсэн таныг насан турш хүндэтгэж, хайрлаж явна/
No comments:
Post a Comment
Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.