Wednesday, June 8, 2011

Чиний л дэргэд би...


Чиний л дэргэд би
Жижигхэн охин болчихдог
Амттан авахуулж идээд
Амандаа юуг ч юм шулганаж алхдаг
Өөрийнхөө зохиосон хэлээр
Үлгэр ярьж өгдөг
Үнэндээ бүгдийг мэддэг хирнээ
Үргэлж “яагаад?” гэж чамайг шалгаадаг
Өвөр дээр чинь суугаад
Үсэндээ тууз зангидуулдаг
Үдээсээ үдүүлээд чамд
Үүрүүлж алхдаг
Аавдаа эрхэлж байх шиг л санагддаг аа
Алгаа чинийхтэй нийлүүлээд
Жижигхэн гэдгээ өөртөө баталдаг
Хошуугаа унжуулж тунирхдаг
Хормойгоо эргэлдүүлж гайхуулдаг
Хоёр нүд рүү чинь эгцэлж харах бүртээ
Хорвоо ч гэсэн нялхаараа гэдгийг ойлгодог
Үүлэн дунд байшинтай гэж хэлэхэд минь
Үнэмшсэн юм шиг л дүр эсгэдэг чинийхээ
Өд шиг зөөлөн зөөлөн үгнүүдээр нь
Өлгийдүүлж би шөнөжин нойрсдог.
2011 оны 6 дугаар сар 8


/нэг үсэрчихвэл тэнгэрт толгойгоо цохьчих юм шиг санагдаад, солонгыг барьж болдог гэж итгэж өнгөнүүдийг нь хийхээр сагс барьж гүйгээд, газар доор ч бас олон бяцхан хүмүүс амьдардаг болохоор хөнгөн хөнгөн гишгэлээд л...чамтай байхад би ийм л гэнэн болчихдог/

5 comments:

  1. woow ooroo bi eregtei hun hernee, oorin erhgui setgel hudulluu. kk oort chini bas unshigj ogloo. ingetlee bi huurch baigaagui yum bainaa. neg l zuil baigaa bolod l namaig huurtsugluulle dee. hen unshihdaa bish. hen oilgoj baiga ni l chuhal . heneggui hun bol haramsah l shuleg kkk

    ReplyDelete
  2. Yamar huurhun shuleg ve.. Mash ih taalagdlaa.. Yadjiihad ene comment uldeesen hun ni ch gesen shuleg ch naasan zuuuuzuuu hehe. Eemer eemer. Yamartaich ih saihan shuleg bnaa bayarlalaa...

    ReplyDelete
  3. сайхан шүлэг байна. Шүлгэн ордоны чинь хаалгыг нээх болгонд үнэнч албатууд чинь инээмсэглэн найртайгаар угтах юм даа. Эмэгтэй хүний торгон мэдрэмжэнд тулгуурлаж бичсэн шүлэг гэж хэлмээр байна. амжилт хүсье.

    ReplyDelete
  4. маш их баярлалаа :) энэ ордноо үргэлж өнгөлөх болно

    ReplyDelete
  5. GAIHALTAI SAIHAN SHULEG BAINAA....YAAGAAD J YUM BE AZZAYA TA UURIIN GESEN UZEL BODOLTOI,UURIIN GESEN UNEMSHMEERGUI TANSAG YERTUNTSTEI HUN SHIG SANAGDLAA....AMJILT BUHII L ZUILS NI GOY YUMAA

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.