Sunday, June 12, 2011

Нүглээ наминчлахсан...

Хувь тавилангийнхаа эхлэл төгсгөл хоёрыг
Холбож зангидаад
Хуруунд минь зүүж өгөхийг тэгтлээ хүссэн чиний
Нүдний чинь доор мэнгэ болж зогсоод
Нулимсанд чинь өдөр бүр норж
Нүглээ наминчлахсан... /11.06.12/

Духны минь урдуур унжсан үсэн дээр
Тув тунгалаг борооны ширхгүүд...
Чинэрсэн хөхний толгойн дээр үрлэн сүү бөнжигнөх шиг
Чичирсэн тийм нэг дуслуудад хүрвэл цоччих юм шиг эмзэг санагдаад
Үсээ шууж чадсангүй ээ...
Өдөржин би гивлүүртэй алхлаа /11,06,06/

3 comments:

  1. kk mash ih taalagdlaa. hezee negen tsagt tom yaruu nairagch bolchuul bi law gaihaad baihguiee. uchir ni boldog yum boldgooroo l bolj baidag shu de tiimee kkk Enhdalai

    ReplyDelete
  2. Гайхалтай.

    Зуны тунгалаг шөнийн одот тэнгэр шиг тийм гэгээн тунгалаг шүлгүүд байна.

    Архинд дурлаж архичин болдог шиг шүлгийг чинь уншиж шүлэгчин болох нь байна л даа хэ хэ.

    Миний дурладаг амт болгон чиний шүлгүүд байх ажээ.

    ReplyDelete
  3. *Далай ах-Таны зөвлөснөөр гоё уншиж сурна аа
    *Түвшинтогтох-шүлгүүдийг минь амталж үзсэнд ихээ баярлалаа

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.