Tuesday, April 26, 2011

4.15-ны сарыг хараад төрсөн сэтгэгдэл


Өлмийгөө жаахан өргөөд л
Үмхээд авчихаж болмоор ч юм шиг
Өндөг шиг өнхрүүлж тогломоор, бас
Өвөртөө хийж дулаацуулмаар ч юм шиг

Өхөөрдөм жижигхэн сарыг харлаа
Амталж үзмээр санагдлаа
Сар аа
Саарал тэнгэрийн ганцхан тод гэрэл минь
Чамайг амандаа хийгээд хүлхвэл ямархан амттай бол?
Нар шиг уруул түлмээр халуун уу?
Навч шиг шар, ногоон бас улаан уу?
Нулимас шиг шорвог бас усархаг уу?
Нойтон амьсгал, сэрүүн зүүд шиг үү?
Надад хэлээч, чи ямар амттай юм бэ?
...Аан би олох шиг боллоо
Чи яг л
Чихэр шиг амттай байх
Хэлний үзүүрийг мэдээ алдуулж ирвэгнүүлдэг
Хоолойны гүнд цан үүстэл сэрвэгнүүлдэг
Миний дуртай
Бас түүний минь дуртай
Тэр гаатай чихэр шиг байх
Тийм үү, сар аа
Тэгвэл өнөөдрөөс чамайг сар гэхээ болиод
Тэнгэрийн гаатай чихэр ээ гэж дуудаж байя даа...

Т.Аззаяа

/сарыг нарнаас илүү үзэсгэлэнтэй гэдэгт итгэдэгтээ л.../

2 comments:

  1. Sariig harahad neeree l goy bdag shuu......harin narnii urdaas bol harj chadagui yumaa uchir ni nulims goijdog bolohoor hehehehe.....Harin sar uuriig ni harahad huleen zuvshuurdug

    ReplyDelete
  2. Шөнө дунд, хөшиг нээхүй...
    Өнөө хэр сэтгэл нэг л хачин...

    (GNR-Patience)

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.