Wednesday, April 27, 2011

Гаж донтон

Чи гаж донтой
Галзуурмаар сайхан донтой
Гайхширч үсээ зулгаагаад
Ганцаархнаа өмчлөөд
Гавлаж сахимаар
Тийм сайхан донтой
Хэлэх үгийг мартуулаад
Хэсэг балартуулах донтой
Нүдээрээ хормой сөхөх
Нүцгэнээр минь хараад л зогсох донтой
Тэнгэр газар хоёрыг нийлүүлэх донтой
Тэгээд шороо атгаж үүлэн дээр асгах донтой
Улаан зүрхийг урах донтой
Урсан зүрхээ буцааж наах донтой
Орчлонгоос тасрах донтой
Огт хайхрамжгүйгээр амьдрах донтой
Охидыг магтах донтой
Орилж моддыг сэрээх донтой
“Би мэдэж байна” гээд ухаантай царайлах донтой
Би ч бас тэнэг царайлж чамд итгэх донтой
2011.04.26

/2 цэг...3цэг...4цэг.../

5 comments:

  1. kkk wow ehnii muriig unshaad baga zereg aij bailaa. harin daraa ni arai oor bolloo kkk baij boloh l don baina shu dee kkk bid gaj dong neg l utgaar oilgodog bol bas uran saihnii argaar gaj dong ingej bichij boldog l yum baina kkk
    bi chinii shulegnuudiig bas unshih gaj dontoi shuu kkkk amjilt husiy.

    ReplyDelete
  2. хэхэх :p баярлалаа чамд ч гэсэн амжилт хүсье!

    ReplyDelete
  3. saihan shuleg boljee yalanguya ter zurh urdag evluuldeg geed l tiim gaj dontong bol sain medehiin baina shuu

    ReplyDelete
  4. hehehhehe hugjiltei l shuleg bna.....gaihaltai nairuulal bna shuu

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.