
Хав хар тэнгэрээс цагаахан од дусална
Харанхуйд хэн нэг нь уйлж байна
... Энэ яасан сэвсгэр зөөлөн!
Энэ яасан сэрүүн аниргүй!
Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ
Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна
Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг...
Шөнө дунд цас орж байна
Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч
хэн нэг нь аяархан санаа алдаж байна
Яагаад ч юм гуниг...
харанхуйн цасны гэгээнд
Яг над шиг нэгэн унтаж чадахгүй
зогсож байна.
Л.Өлзийтөгс
/Энэ дуу, энэ шүлэг...үүнийг сонсоход мэдрэгддэг их гунигшилтай давхцсан их таашаалын талаар нэмэлт тайлбар хийх гэтэл даанч гар эвлэхгүй нь. Тийм сайхан.../
aanhan uneheer dajgui duu baina taiwshrald awtlaa bi heden horom ch gesen
ReplyDeleteСайн уу? Ахтайгаа холбоо барих боломж юу бна? 99017136
ReplyDelete