Tuesday, April 26, 2011

Хэнгэнэтэл уйлмаар


Хэнгэнэтэл уйлмаар
Хэн нэгэнд хайртай гэж худлаа шивнэмээр
Хэсэг нөхдөө
Хэтэвчээ хоосортол дайлмаар
Хэлээгүй үгийг чинь дотроо
Хэлсэн болгож төсөөлөөд
Хэнэг ч үгүй тачигнатал инээмээр, бас
Хэнгэнэтэл уйлмаар

2011.03.04 Шөнийн 12.10 минут

/Хэтэрхий олон сайхан шүлэг сонссон тэр үдэш...Хэтэрхий гэсний учир нь би энэ үед яруу найраг хар тамхи юм байна гэдгийг анх ойлгосон/

6 comments:

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.